Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж: В.В.Путин Ерөнхийлөгч өө, дайнаа зогсоо
Хуваалцах:
img

 Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр дайныг эсэргүүцэж, цахим хуудсаараа мэдэгдэл хийлээ. Түүний мэдэгдлийг Украин төдийгүй олон улсын хэвлэлүүд онцлон мэдээлсэн байна. 

Тэрбээр уг мэдэгдэлдээ “Ерөнхийлөгч Путинд хандаж нэг санал хэлье. Ноён Ерөнхийлөгч өө дайнаа зогсоо. Би тантай олон удаа уулзаж байсан. Танд л дайныг зогсоох хүч чадал байгаа. Одоо энхийг бүтээх цаг боллоо. Орос орныг хараад миний зүрх сэтгэл эмтрэх юм аа. Та энэ дайныг эхлүүлснээс хойш Орос орон айдас хүйдэс , нулимсанд бүрэн автлаа. Таны дайчилгаа далай их гай зовлон дуудаж байна. Ноён Ерөнхийлөгч өө, та энэ учир утгагүй аллага сүйтгэлээ зогсоо” гэлээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img