"Бэлтэс Мөрөн"-д 300 тэрбумыг алдсан 2000-аад хохирогч АТГ-т хандана
Хуваалцах:
img

"Бэлтэс Мөрөн" ХХК-д 300 шахам тэрбум төгрөг алдсан 2000 гаруй хохирогчдын төлөөлөл өнөөдөр 10:00 цагт АТГ-ын гадна цуглаж шаардлага гардуулах аж. Мөн 11:00 цагт ордны баруун хаалган дээр очиж УИХ-ын даргад хүсэлт хүргүүлэхээр болсон байна.

"Бэлтэс мөрөн"-д итгэж, мөнгөө өгсөн олон иргэдийн амьдрал там болоод буй. Орох орноо зарж тийш хийчхээд өнөөдөр зарсан айлаасаа гуйж, хашаанд нь майхан бариад амьдарч буй нэгэн байхад, машин тэрэг, эд хөрөнгөө эхнэр нөхрөөсөө нууж барьцаалан байршуулсан олон гэр бүл салахдаа тулж, мөнгө олж ирэхгүй бол гэрт ирээд хэрэггүй гэх болзолтойгоор нэгнээ хөөсөн тохиолдол ч байна. Мөнгөө байршуулсан газар дампуурсныг сонсоод харвалт өгсөн, хорт хавдартай эмчилгээнд явах мөнгөө тийшээ хийчихсэн, зээлийн өрөнд барьцаалагдсан, сэтгэл санааны хямралд орж эмчилгээнд орсон гээд үй олон асуудал үүсээд буй юм. Тус компанийн удирдлагуудыг заримыг нь цагдан хорьж, заримыг нь гадуур шалгаж байгаа юм.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img