"Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр үг хэлсэн. Тэрбээр "Хөдөлмөрийн насны иргэн бүр өрх гэрээ авч явах, нийгэм эдийн засагт өөрийн хувь нэмрээ оруулах үүрэгтэй. Гэтэл өнгөрсөн хугацаанд нийгмийн олон төрлийн халамж хэт хавтгайрч, шүүмжлэл дагуулах болсон нь үнэн.
Удахгүй бид ирэх оны төсвөө батална. Ингэхдээ хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох эсэхээ эргэж харах шаардлага зайлшгүй бий. Зөвхөн хүүхдийн мөнгө олгоход 1,5 их наяд төгрөг зарцуулж байна.
Судалгаагаар хүүхдийн мөнгө авмааргүй байна гэсэн дүн гарсан. Тиймээс ирэх жилийн төсвийн бодлогод Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлэхээс өөр аргагүй болно. Түүнчлэн бид өрөөр халамжийг санхүүжүүлж байна. Тиймээс бид баялаг бүтээж, экспортод гаргадаг сектороо дэмжих хэрэгтэй. Хөдөлмөрийн насны 15-34 насныхны 11.6 хувь нь ажилгүй байгааг ажлын байр байхгүй байна гэж хэлэхээс илүүтэй ажиллах сонирхолгүй байна гэж харж байна" гэсэн юм.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0