ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцрууллаа
Хуваалцах:
img

Өчигдөр /2022.09.26/ Төрийн ордонд болсон хэлэлцүүлгийн үеэр ХНХ-ын сайд Д.Сарангэрэл амьжиргааны түвшин доогуур айлыг хэлэхдээ “улны” хэмээх үг ашиглан тодотгосон билээ. .Улмаар түүнийг өнөөдөр ХНХ-ын сайдыг суудлаас огцруулах захирамжыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргасныг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулийн 14-р заалтад, 1.Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. 2.Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна гэж заасан. Энэ заалтын дагуу хүнийг нийгмийн гарал угсаагаар ялгаварласныг үндэслэн Ерөнхий сайд ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг чөлөөлөх захирамж гаргалаа” гэв.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img