Ч.Хүрэлбаатар: 2.4 тэрбум төгрөгийн төсвийн алдагдалтай байгаа учир ирэх онд эдийн засгийг тогтворжуулахаар төлөвлөж байна
Хуваалцах:
img

2023 оны улсын нэгдсэн төсвийг УИХ-д өргөн барихтай холбоотойгоор Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “2023 онд Засгийн газар эдийн засгийн ямар бодлого хэрэгжүүлэх талаар танилцуулъя. Хагас жилийн байдлаар Монголын эдийн засгийн нөхцөл байдал 1.9 хувьтай байна. Эдийн засгийн хөгжлийн яамнаас дотоодын нийт бүтээгдэхүүн 2.6 хувиар өснө гэж тооцож байгаа. Харин импляц 14.4 хувьтай байна. Уул уурхай, тээвэр барилга, худалдаа боловсруулах, хөдөө аж ахуйн салбарууд 2023 онд өснө гэж үзэж байгаа. Экспортын хувьд 2019 оны төсөвт хүрээгүй байна. 2023 онд цар тахлаас өмнөх үеийн экспортын хэмжээнд хүргэх бодлого баримталж байгаа. Манай улсын эдийн засгийн өсөлт саарч, импляц өсөж байгаа. Тиймээс хамгийн эхэнд эдийн засгийг тогтворжуулах ёстой. Үнийн өсөлт тогтворжоогүй нөхцөлд эдийн засаг сэргэх боломжгүй.  Өөрөөр хэлбэл, төсвийн бодлого чангарна. Энэ онд 2.4 тэрбум төгрөгийн төсвийн алдагдалтай, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 1.5 их наяд болгож буулгаж байгаа” гэв.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img