Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж байна.
Тэрбээр “Сангийн яамнаас өнөөдөр 2023 оны төсвийг Засгийн газарт эцэслэн танилцууллаа. Улмаар маргаашийн дотор багтаан УИХ-д өргөн барих шийдвэр гарсан. Цар тахлын улмаас дэлхийн даяар агшаад байсан эдийн засаг 2021 оны сүүлч, 2022 онд өсөх төсөөлөл байсан. Гэтэл “Ковид-19” цар тахлаас гадна геополитикийн нөхцөл байдал Монгол Улсад маш хүндээр тусаж байгаа. Бидний БНХАУ-ын эдийн засгийг байнга ажиглаж байх ёстой. Гэсэн БНХАУ-ын эдийн засаг төсөөлснөөс илүү удаашралтай байна. Тиймээс ирэх жилд Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтарч, нэгнээ дэмжин 2023 онд эдийн засгаа өсгөх макро бодлого барихаар боллоо.
2023 оны төсөв маш зоригтой алхам хийсэн төсөв болж байна. Ирэх жил Монгол Улс валютын нөөцөө баталгуулахаас гадна, манай оронд хэрэгжиж байгаа гаднын төслүүдээ хязгаарлаж болохгүй. Гадаадаас Монголд хэрэгжиж байгаа мега төслүүдээ хязгаарлаж, царцаавал дараа нь ирэх эдийн засгаа өсгөх зардал нь өндөр байна” гэв.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0