Төгрөгийн хадгаламж 16.3 хувиар багассан бол валютынх 11.1 хувиар нэмэгджээ
Хуваалцах:
img

Төгрөгийн хадгаламж энэ оны 8 дугаар сарын эцэст 12.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 470.7 (3.5 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 2.5 (16.3 хувь) их наяд төгрөгөөр багасжээ.Төгрөгийн хадгаламжийн 89.5 хувь (11.5 их наяд төгрөг) нь иргэдийн, 10.5 хувь (1.3 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Харин валютын хадгаламж 4.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 43.6 (1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 457.5 (11.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img