130 гаруй охины нүцгэн зураг, бичлэгийг зарж, хүн худалдаалах гэмт хэрэг үйлддэг байсан гадаад иргэнийг дайчлан баривчиллаа
Хуваалцах:
img

Манай улсад оршин суудаг гадаадын 65  настай эрэгтэй 130 орчим охидыг хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч, айлган сүрдүүлдэг байсан гэх мэдээлэл бий. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэлийн мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа. Тэрбээр “Манай улсын 12-18 насны 130 гаруй охинтой цахим сүлжээгээр холбогдож тэдний хувийн мэдээлэл, нүцгэн зураг, бичлэг зэргийг нь худалдан авч гадаад улс руу зардаг байсан иргэнийг өнөөдөр дайчлан баривчилсан. Тухайн охидыг ажилд зуучлана гэдэг байдлаар гадаад улсууд руу гаргаж, бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэрэг үйлддэг байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон” гэлээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img