Самар түүж явсан дахин нэг иргэн сураггүй болжээ
Хуваалцах:
img

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багийн “Гурван шар” гэдэг газар есдүгээр сарын 26-ны өдөр Цагааннуур сум руу самар түүхээр найман хүн явжээ. Тэднээс 43 настай эрэгтэй Ө нь есдүгээр сарын 30-ны шөнө 02:00 цагаас хойш сураггүй алга болсон тул дуудлага өгсний дагуу өчигдөр буюу аравдугаар сарын 06-нд эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.

Өмнө нь самар түүж явсан нэг иргэн мөн сураггүй алга болоод олдоогүй учир эрлийн ажиллагааг зогсоосон. Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ сумын Майхан багийн Хүрэн морьтын зоо гэдэг газар 14 хүн самар түүж явсанаас 32 настай эмэгтэй сураггүй болсон билээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img