2 жил
Хүннү гүрний үеэс XX зууны эхэн үеийг хүртэлх Монголын хаад язгууртнууд, нүүдэлчин монголчуудын түүхийг харуулсан Их Эзэн Чингис хааны музейн нээлт өнөөдөр боллоо. Чингис хаан” музей байгуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар 2019 оны долдугаар сарын 3-ны өдрийн 280 дугаар тогтоолоор гаргасан бөгөөд энэхүү бүтээн байгуулалт нь сүүлийн 30 жилд Монголын нийгэм, соёлын салбарт хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт юм. Мөн монголчууд бидний хувьд эх орон, өвөг дээдэс, үүх түүх, үнэт зүйлсээрээ бахархах, хойч үедээ өв соёлоо уламжлан үлдээх, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой юм. Чингис хаан” музей нь 2000 жилийн түүхэн дэх Монголын хаад язгууртан, нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан төрт ёсны томоохон музей гэдгээрээ онцлог.
Музейд:
Музей 12 мянга орчим үзмэртэй бөгөөд 92 хувь нь эх үзмэр бөгөөд үлдэх хувь нь гадаадын 10 гаруй улсын музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлсийн хуулбар, уран бүтээл юм.
Бүтээн байгуулалтын хувьд олон улсын стандартад бүрэн нийцсэнээрээ “Чингис хаан” музей Монголын музейн салбарт жишиг болж байна. Энд орчин үеийн технологийн дэвшлийг ашигласан анимейшн, интерактив, QR, VR нэвтрүүлсэн. Дурсгал бүр QR кодтой байх бөгөөд үзэгчид гар утсаараа тус кодыг уншуулан монгол, англи, орос хэлээр нэмэлт тайлбар авах боломжтой аж.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцлоо. “
Чингис хаан” музей 2022 оны аравдугаар сарын 13-наас олон нийтэд үйлчилж эхлэх юм байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 2
Уншигч
2 жилМонголын үе үеийн чадварлаг археологчиддоо гүн талархал илэрхийлж, сайн сайхныг хүсье.
Хүслэн
2 жилҮнэхээр бахархалтай сайхан байна аа