Албаа хаагаад ажлын байртай болно

Удахгүй 2021 оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэргийн алба хаагчид халагдана. Цэрэг халагдахтай холбогдуулан зарим томоохон аж ахуйн нэгж, компаниуд хугацаат цэргийн алба хаагчдад ажлын байр санал болгож, эгнээндээ элсэхийг урьж байна. Тухайлбал, Шилэн хийц” ХХК-ийн захирал Д.Гантулга үйлдвэрийнхээ үйл ажиллагааг Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн хугацаат цэргийн алба хаагчдад танилцуулж, хэд хэдэн ажлын байр санал болгожээ.
Тэрбээр “Цэргийн албаа хаасан эрчүүдийг ажилд авах дуртай. Хандлага, хариуцлага, ёс зүй, итгэл даах чадвараараа тэд эрхгүй ялгарч чаддаг юм. Үүрэг хариуцлагаа ухамсарласан учраас цэргийн албаа хааж байгаа эрчүүд шүү дээ. Манайд ажилладаг залуусын маань цөөнгүй хэсгийг хугацаат цэргийн албаа хаасан эх оронч эрчүүд эзэлдэг” гэв.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0