2 жил
Нарс модны экологийн цэвэр, утаагүй шахмал түлшийг ОХУ-аас импортлох талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус компанийн төлөөлөгчид бүтээгдэхүүний танилцуулж, тайлбар хийсэн юм.
Тэрбээр “Манай компани модон бүтээгдэхүүн хийх техник төхөөрөмжөөр хангагдсан. Энэ бүтээгдэхүүн агаарын бохирдол багасгахаас гадна бүх төрлийн зууханд ашиглах боломжтой. Гурван ширхэг шахмал түлш асаахад гурван цаг гаруй асна. Мөн шатаж дууссаны дараа хаягдал гарахгүй, нарс модны үртсээр хийгдсэн. Энэ бүтээгдэхүүн 0.1 хувь буюу бараг утаа гаргадаггүй, үнс ялгаруулдаггүй, удаан шаталттай гээд олон давуу талтай. Шахмал түлшин доор цөөн мод тавьж асаана. ОХУ-аас энэ бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэхэд ямар ч асуудал байхгүй, бүтээгдэхүүн тасалдах эрсдэл гарахгүй, нөөц байгаа. Хотын захын таван цэгт бүтээгдэхүүнээ борлуулж байна. Худалдан авагчдын тоо нэмэгдвэл цэгээ нэмнэ. Нэг боодол нь 1500 төгрөгөөр борлуулагдаж байгаа.Бөөний үнэ нь 13000 төгрөг. Арваас дээш уут авбал үнэгүй хүргэнэ. Дотоодын шахмал түлшнээс хэд хэдэн давуу талтай. Монгол Улсад бүх шинжилгээ, худалдаалах эрхээ авсан. 2011 оноос бид Япон, Узбекистан гэх мэт орнуудад энэ бүтээгдэхүүнээ худалдаалж эхэлсэн” гэв.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0