​ОХУ-д болсон газар хөдлөлт Улаанбаатар хотод мэдрэгдлээ
Хуваалцах:
img

Оросын Холбооны Улсад болсон зургаа магнитудын газар хөдлөлт Улаанбаатар хотод мэдрэгдлээ.

Тодруулбал, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын нутаг дэвсгэр Байгал нуур орчимд өнөөдөр буюу аравдугаар сарын 14-ний 08:53 цагт 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлт Монгол Улсын хилээс 140 километр зайтай болсон бөгөөд Улаанбаатарын цагаар 08:53:53 цагийн орчимд чичирхийлэл мэдрэгдсэн.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Дархан, Төв, Орхон, Сэлэнгэ, Улаанбаатар хотод мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img