Одоогоос 77 жилийн тэртээ Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө ард нийтийн санал асуулга явуулжээ
Хуваалцах:
img

Одоогоос 77 жилийн тэртээ 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх ард нийтийн асуулгыг зохион байгуулжээ. Энэ асуулгад ард нийтээрээ тусгаар тогтнолоо бататган хамгаалахын  төлөө саналаа өгсөн нь Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэх онцгой үйл явдал болсон юм. Санал асуулгыг нийт 4251 хэсэгт явуулсан бөгөөд нэрсийн жагсаалтад 494074 хүн бүртгэгдсэн байна. Тэдгээрээс 487285 хүн буюу нийт сонгогчдын 98.6 хувь нь саналаа өгчээ. Харин үлдсэн улс нь буюу 6791 хүн замд явж байсан, өвчтэй зэрэг байсны улмаас санал хураалтад оролцож чадаагүй ажээ. Санал хураалтанд оролцсон бүх хүн БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн нь өнөөг хүртэл ач холдбогдлоо алдаагүй юм.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img