Шатаж байсан байшингаас угаартсан хоёр настай хүүхдийг ээжийнх нь хамт аварчээ
Хуваалцах:

Нийслэлийн цагдаагийн шөнийн эргүүлийн алба хаагчид шатаж байсан байшингаас угаартсан хоёр настай хүүхдийг ээжийнх нь хамт аварчээ. Тодруулбал, тус албан хаагчид өнгөрсөн шөнийн 00:20 цагт Сүхбаатар дүүргийн III хорооны 26-р байрны 11 давхарт айл шатаж байсныг илрүүлж, шалгахад хоёр настай хүүхэд угаартсан байдалтай ээжийн хамт байжээ. Алба хаагчид онцгой байдлын гал унтраах анги дуудаж ээжийг нь хүүхэдтэй нь эсэн мэнд гаргасан байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0