НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт олгоно
Хуваалцах:
img

НӨАТ-ын урамшууллын гуравдугаар улирлын буцаан олголтыг энэ долоо хоногоос олгож эхэлнэ. Буцаан олголтод 2022 оны долоогоос есдүгээр сард худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг аравдугаар сарын 11-ний 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн баримтын дүн хамаарна. 

Мөн энэ сараас НӨАТ-ын сугалааны тохирлыг сэргээсэн бөгөөд сугалааны тохиролд:

1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг

11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг

51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авахаар шинэчилсэн юм.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img