Гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаалт нийт 66.4 тэрбум төгрөг олгоно
Хуваалцах:
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын гуравдугаар улирлын буцаан олголтыг энэ сард иргэдийн дансанд шилжүүлнэ.
Энэ удаад 1,124,564 иргэнд нийт 66.4 тэрбум төгрөгийг олгох юм байна. Мөн тухайн иргэн хүсвэл буцаан олголтоосоо ямар нэг шимтгэлгүйгээр албан татвараа суутгуулан төлөх боломжтой. Тухайлбал, автотээврийн хэрэгслийн, үл хөдлөх эд хөрөнгийн, газрын үл хөдлөх эд хөрөнгийн зэрэг албан татвараа төлж болох бөгөөд үүний тулд өнөөдрийн дотор eBarimt аппликэйшн дээрх сануулга дээр "Тийм" товчийг дарахыг Монголын Татварын албанаас зөвлөлөө.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0