Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг чөлөөлж, нүүрсний экспортыг засгийн газар хяналтдаа авав
Хуваалцах:
img

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-нд зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилт, тус компанид тогтоосон онцгой дэглэмийн үр дүн, явцын байдлыг сар бүр Засгийн газарт танилцуулж, тодорхой чиглэл авч ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгасан.

Оройн 20 цагийн үед Засгийн газраас томилогдсон онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат тус компани дээр ажиллаж, гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлж тамга тэмдгийг нь хураан авчээ. Үүнээс харвал Засгийн газар нүүрс тойрсон, маргаан дагуулсан далд бизнесийн сэжүүрээс атгаж авсан байх бололтой.

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img