Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын суурьасфальтбетон хучилтын ажил дууслаа
Хуваалцах:
img

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын эхний 2 эгнээ авто замын суурь асфальтбетон хучилтыг дуусгаж багц-2 хэсгийн 45,5 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр бүрэн нээлээ.

Багц-4 хэсгийн 20 гаруй км автозамын хөдөлгөөнийг хараахан нээгээгүй бөгөөд замын тэмдэг тэмдэглэгээ, бусад заслын ажил хийгдэж байна. Тус ажлыг 10 дугаар сарын 30-ны өдөр бүрэн дуусгаж зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээнэ.

Ингэснээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай замаар зорчих боломжтой болж байгаа юм.

Нийт төслийн гүйцэтгэгч байгууллагуудтай хийсэн гэрээний дагуу 2023 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн 4 эгнээ автозам бүрэн ашиглалтад орно хэмээн Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өөрийн цахим хуудастаа нийтэлжээ. 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img