Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийг 450 мянга болгож нэмэгдүүлэхийг шаардав
Хуваалцах:
img

Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд нэгдэж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хороог байгуулж, тулгамдаж буй асуудлуудын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байдалэдийн засгийн хямрал зэргээс шалтгаалж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашиг зөрчигдөх, хохирох нь их байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тал орчим хувь нь буюу 50000 гаруй хүн дан ганц нийгмийн халамжийн 288000 төгрөгөөр амьдардаг. 2023 оны УИХ-ын төсвийн тухай хэлэлцүүлэгт удаа дараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар санал тавьсаар байгаа гэв. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хороо нь хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хууль 2016 онд батлагдсанаас хойш нэн шаардлагатай зүйл, заалтууд хэрэгжихгүй байгаа тул эрх бүхий хүмүүст дараах хүсэлтийг тавилаа. Үүнд: 

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамжийг нэмэгдүүлж 450000 төгрөгөөр тогтоож, 2023 оны улсын төсөвт тусгах
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудал нийгмийн бүх хүрээг хамарч буй тул ХНХЯ-ны харьяаллын  Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг Ерөнхий сайдын харьяалалд шилжүүлж, салбар дундын зохицуулалт хийх боломжтой болгохыг шаардав. 

Харин Монголын сонголгүй иргэдийн холбооноос НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенц, нэмэлт протоколын дагуу Засгийн газар хэлмэрчийн зардлыг гаргах ёстой. Гэвч уг заалт хэрэгжихгүй байна.

Duudlaga.mn буюу сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан видео дуудлагын лавлах үйлчилгээний чанарыг сайжруулах, яаралтай түргэн тусламж, шуурхай удирдлагын төвтэй холбох зэрэг үйл ажиллагааг анхаарч өгөхийг хүслээ. 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img