Монгол Улс, БНХАУ хооронд нүүрсний туузан тээврийн үйл ажиллагааг эхлүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ

2 жил
МҮХАҮТ-ын дарга Т. Дүүрэн, Үзэсгэлэн Яармагийнн газрын дарга Ч.Баттулга, Гадаад Харилцаа Хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Н.Энхзаяа нар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Худалдааг Дэмжих Хорооны дарга Сэцэнзориг, Гадаад харилцааны ажилтан Тулгуур, Эрээн хотын Худалдааг Дэмжих хорооны Улаанбаатар хот дахь төлөөлөгч Амгалантай цахим уулзалт хийв.
Уулзалтаар Монгол Улс, БНХАУ хооронд нүүрсний туузан тээврийн үйл ажиллагааг эхлүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ. Мөн Хятад Улсаас Монгол Улсад хууль бусаар бизнес эрхэлж буй иргэн, ААН-ийн үйл ажиллагааг ил тод болгох, хуулийн дагуу, татвар шимтгэл төлүүлэхэд хоёр талаас хамтран ажиллахаар болов.
Уулзалтын дүнд эдийн засаг, худалдааны хамтарсан платформ байгуулах, хууль зүйн зөвлөгөө өгөх, хоёр талын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, урт хугацааны хамтын ажиллагааны механизмыг байгуулах болон Хятадын олон улсын бизнесийн холбооны Эрээн дэх салбартай хамтран мэргэжлийн салбаруудын аж ахуйн нэгжүүдийн уулзалтыг зохион байгуулахаар тохиролцлоо
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0