Хөшигийн хөндийн замын хагаралд гүйцэтгэгч компани буруутай
Хуваалцах:
img

Хөшигийн хөндийн хурдны зам цуурсан тухай өчигдрөөс иргэд мэдээлж эхэлсэн.  Шинэ нисэх буудлыг хүлээж авах хугацаа дөхөж байгаа энэ үед  машины хөдөлгөөн нээгдээгүй байхад  шинэ зам  хагарсан нь олны шүүмжлэлийг дагуулж байгаа юм. 

Харин энэ асуудлаар өнөөдөр ЗТХЯ-аас мэдээлэл хийлээ.Улаанбаатараас Хөшигийн хөндий чиглэлийн 32.2 км зам нь БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдсан. 2019 оны есдүгээр сард ашиглалтанд орсон. Covid-19-той холбоотой энэ замыг бараг ашиглаагүй. Замын ирмэгээс 3.5 м зайд 115 м орчим дагуу хагарал үүссэн. Энэ бол замын технологитой холбоотой эвдрэл.

Засварын ажлын төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Ойрын хугацаанд дүгнэлтээ гаргаад засварын ажлаа хийнэ. Одоогоор урьдчилсэн дүгнэлт хараахан гараагүй, хагарал өнгөрсөн жилээс эхлэн гарсан. Энэ жил хагарлын хэмжээ нэмэгдсэн. Баталгаат засварын хугацаанд гүйцэтгэгч компани үүнийг хийх ёстой. Зам тээврийн хөгжлийн төв хагарлын оношийг тодорхойлж байна. Засварын зардлыг гүйцэтгэгч компани хариуцах ёстой. Гүйцэтгэх компанийн 100 хувь буруу. Засгийн газраас мөнгө гарахгүй хэмээн ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Загдрагчаа тайлбарлав.

Хурдны зам учир орц, гарц байхгүй. Улсын комисс 2019 оны есдүгээр сард замыг хүлээн авсан. Гүйцэтгэгч компани нь Хятад. Аспальтан хучилтын хувьд дээд үедээ харлуулсан дайрган үе 10 см, аспальт 10 см гээд нийтдээ 20 см. Мөн зургаан 6 см суурь аспальт, 6 см өнгөц аспальт бий. Доороо бол цементээр хучуулсан суурь 20 см, буцалсан чулуун суурь 20 см гээд үндсэндээ 80 см орчим даацын үе бий. Тухайн үед зам хагаралгүй байсан учир улсын комисс хүлээн авсан бололтой. 

img
Хуваалцах:
Төстэй мэдээ
img
img