Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, ШШГЕГ-ын дарга Д.Загджав нарыг чөлөөллөө
Хуваалцах:
img

Засгийн газрын өнөөдрийн /2022.11.02/ хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх eрөнхий газрын дарга Д.Загджавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, цагдаагийн хурандаа О.Амарсанааг тус агeнтлагийн даргаар томилов. Д.Загджав нь 2020 оноос хойш тус газрын даргаар ажиллаж байсан.

Д.Загджавыг 2020 оны долдугаар сард Засгийн газрын хуралдаанаар ШШГЕГ-ын даргаар томилж байсан билээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын тушаалаар ШШГЕГ-т шалгалт оруулсан байдаг. Учир нь, цагдан хорих газраас хоригдлууд оргох, хоригдож байсан хүн нас барсан, мөн шүүхийн шийдвэрийн ажилтан цагдаагийн алба хаагчийн биед халдсан гэх олон зөрчил гарсан тул түүнийг чөлөөлөх асуудал яригдаж байсан юм.  Түүний оронд шинээр томилогдсон О.Амарсанаа нь 42 настай, эрх зүйч мэргэжилтэй. Цагдаагийн хурандаа, удирдахуйн ухааны магистр юм байна.

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн бас нэгэн томилгоо нь Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь "Монцамэ" агентлагийн захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшинг томилжээ. Г.Амартүвшин нь олон улсын харилцааны чиглэлээр мэргэшсэн бөгөөд Гадаад харилцааны яаманд 20 гаруй жил ажилласан. 2021 оноос Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img