Ээжийг нь бие засаад ирэх хооронд хоёр хүүхдийн зургийг авч олон нийтийн сүлжээнд тавьжээ
Хуваалцах:
img

Бага насны хоёр хүүхдийг хүйтэн чингэлэгт түгжсэн талаарх мэдээлэл цахим орчинд цацагдаад байна.

Үүнтэй холбоотойгоор Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар (ГБХЗХГ)-аас дараах мэдээллийг албан ёсны хуудсаараа дамжуулан мэдээлжээ. 

"Тухайн асуудлыг харьяа дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болон хүүхэд хамгааллын хамтарсан баг шалган судлахад хоёр хүүхдийн ээж нь ТҮЦ-д ажилладаг бөгөөд тухайн орой хүүхэд харах хүний бие тааруу байсны улмаас хүүхдүүдээ ТҮЦ-д авчран хамт байсан байна.

Хоёр хүүхдийн ээжийг бие засаад ирэх хооронд хүүхдүүдийн зургийг авч олон нийтийн сүлжээнд тавьсан аж. Хүүхэд хамгааллын баг ажиллахад хоёр хүүхдийн биеийн байдал сэргэлэн цовоо, ил харагдах хүчирхийллийн шарх сорвигүй байсан бөгөөд ээжид хүүхдээ хараа хяналтгүй үлдээхгүй байхыг анхаарууллаа.

Цаашид иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллага хүүхэдтэй холбоотой асуудлыг шууд олон нийтийн сүлжээнд зураг, бичлэгтэй нь цацах бус Хүүхдийн тусламжийн утас 108-д мэдээлж байхыг уриалж байна" хэмээн бичсэн байна. 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img