Ерөнхийлөгчид нэр дэвшигчид энэ сарын 07-нд мэтгэлцэнэ
Хуваалцах:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт болоход долоо хоног үлдээд байна. Сонгуулийн сурталчилгаа дуусахын өмнө гурван намын нэр дэвшигчдийн дунд мэтгэлцээн зохион байгуулахаар болсноо МҮОНТ-ийн удирдлага өөрийн фэйсбүүкээр мэдэгдсэн.
Мэтгэлцээнийг зургаадугаар сарын 7-ны Даваа гарагт МҮОНТ шууд дамжуулах бөгөөд 5-ны өдрийн 13:00 цаг хүртэл онлайнаар болон утсаар олон нийтээс асуулт хүлээн авах юм байна.
Эрхэм уншигч та ирээдүйн Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс асуулт асуухаар бол дараах холбоосоор орж асуултаа илгээж болно.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111