УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн /2022.11.03/ хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гурилын үнийн асуудлыг хөндлөө.
Тэрбээр "Хэрэглээний үнийн түвшинг 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 8 хувьтай орж ирж. Одоо бол инфляц 13, 14 хувьтай байгаа. Ялангуяа Х.Болорчулуун сайдаас асууя. Иргэдтэй уулзаад явж байхад гурилын үнийн 30 хувийн өсөлт айл өрхүүдийг орлогод дэндүү том дарамт болж байна. Гэр хорооллын, манай Чингэлтэй дүүргийн айл өрхүүдийн хамгийн гол хэрэглээ гурил байна. Одоо иргэд гурилан бүтээгдэхүүнээ авч чадахгүйд хүрлээ. Зарим айлууд талхаа таллаж авахад хүрээд байна. Гурилын үнийн огцом өсөлт цочроо өгч байна. Тэгэхээр бид яах вэ. Гурилаа ингээд өсгөөд байх уу" хэмээн онцоллоо.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0