Автомашинд хавчуулагдсан иргэдийг гаргаж, амийг нь аварчээ
Хуваалцах:
img

Төв аймгийн Баяндэлгэр сумын Тогосын хоолой, Дөтлүүр гэдэг газар хоёр автомашин мөргөлдөж, хүн хавчуулагдсан гэсэн дуудлага онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн бүрэлдэхүүн нэг том,  хүн нэг бага насны хүүхдийг автомашинаас гаргаж, дөрвөн иргэнд  эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ойролцоох эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч ажилласан байна.

Сүүлийн өдрүүдэд орсон цасны улмаас орон нутгийн зам халтиргаа гулгаатай ихтэй, эрүүл мэнд амь насаараа хохирох эрсдэлтэй байгаа тул жолооч, зорчигчид замын хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцож, баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img