Тусгаарлалтад байгаа хүмүүс зааврийн хайрцагаар санал өгнө
Хуваалцах:
img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд коронавируст халдварын улмаас эмчлүүлж байгаа болон тусгаарлалтад байгаа хүмүүс, алба хаагчид зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх боломж бүрдсэн. Гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүс ч үүнд багтана. Өнөөдрийн байдлаар 4300 иргэн гэрийн тусгаарлалтад байна.  Тэд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ 2021 оны 6 дугаар сарын 05-ныг дуустал харъяа хэсгийн хороондоо гаргах ёстой. Иргэн та эмнэлэгт, эсвэл гэрийн тусгаарлалтад орсон бол хугацаандаа амжиж бүртгүүлэн сонгуулийн саналаа өгөөрэй. 

img
Хуваалцах:
Төстэй мэдээ
img
img