Малдаа мотоциклтой яваад сураггүй болсон хүүхдүүдийг олжээ
Хуваалцах:
img

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын “Эгийн голын гүүр” орчим, аймгийн төвөөс зүүн зүгт 167 км, сумаас урд зүгт 2 км-т малчин, 15 настай  С, П нар энэ сарын 2-ны өдрийн 15.00 цагийн орчимд малаа хариулахаар мотоциклтой гараад сураггүй алга болсон талаар бид өчигдөр мэдээлсэн билээ.

Тэгвэл эдгээр хүүхдүүдийг эсэн мэнд олсон талаар аймгийн онцгой байдлын газраас мэдээллээ. Хөвгүүдийг эрэн хайх ажлыг Аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн хамтран зохион байгуулсан байна.   

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img