БНСУ-д зодуулсан монгол эмэгтэйг сэжигтэн гэж үзжээ
Хуваалцах:
img

Монгол эмэгтэй бусдын хүчирхийлэлд өртөж буй бичлэг цахим сүлжээнд цацагдаад буй. Манай улсаас БНСУ-д суугаа ЭСЯ энэхүү хэрэгт анхаарал хандуулж, тус улсын Цагдаагийн байгууллагатай холбогдон ажиллаж байгаагаа мэдэгдсэн билээ. Тэгвэл тус хүчирхийлэлд өртсөн эмэгтэй өчигдөр /2022.11.04/ эхний мэдүүлгээ өгсөн байна.

Монгол эмэгтэй хоёр өмгөөлөгчтэй очиж, гурван цаг гаруй мэдүүлэг өгчээ. Ингэхэд БНСУ-ын цагдаа хохирогч бүсгүйг сэжигтнээр бүртгэж авсан байна. Харин нөгөө талаас асуудлыг харилцан зодоон болсон гэдэг байдлаар тайлбарлажээ.

Эмэгтэй мэдүүлэгтээ "Намайг өдрийн хоолны цагаар “Монгол хэлээр битгий ярь” хэмээн солонгос эрэгтэй зодсон" гэж ярьсан байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img