Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд 266 тэрбумын төсөв баталсны дараа хэрхэн зохицуулахыг хэлэлцэнэ
Хуваалцах:
img

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны шийдвэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 мянган төгрөг байхаар тогтоосон нь 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөх юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон инфляцтай уялдаж цалин хөлс нэмэх зайлшгүй шаардлага бий болж, ирэх оны төсвийн төсөлд 266.2 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд тусгасан.

Мөн талууд өчигдөр хийсэн уулзалтаар нэмэгдлийг зохистой хуваарилах, инфляцтай уялдуулах, цалин хөлс, нэмэгдэл урамшуулал тооцохдоо салбар салбараараа шийддэг асуудлыг зогсоох, хууль тогтоомжид заасан нэмэгдлийг олгохгүй байгаа асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, хувийн хэвшлийнхний цалин хөлсний тогтолцоог судалж танилцуулах зэрэг санал гаргажээ.

Иймд төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд тусгасан 266.2 тэрбум төгрөгийг хэрхэн хуваарилах талаар УИХ-аар ирэх оны төсвийн тухай хууль батлагдсаны дараа дахин хэлэлцэхээр болсон байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img