Ц.Билигсайхан: БНХАУ-ын нэг иргэнээс омикроны шинэ хувилбар илэрсэн
Хуваалцах:
img

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. Энэ үеэр коронавирусийн шинэ хувилбар бүртгэгдсэн талаар мэдээллээ. 

    ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан "Манай улсад 47 дүгээр долоо хоног үргэлжилж байна. Энэ долоо хоногт 772 хүнээс халдвар илэрсэн. Өмнөх долоо хоногоос хоёр долоо хоногоор өссөн байна. Манай үндэсний төв ямар вирусээр өвчилж байгааг байнга тандаг. Тэгвэл аравдугаар сарын сорьцноос харахад ВА5.1, ВА5.2, ВЕ1.1 гэсэн өмнөх хувилбаруудаас гадна BF7, BQ1.2 гэдэг омикроны хувилбар бүртгэгдсэн. BF7 нэг хүнд, BQ1.2 таван хүнд бүртгэгдээд байгаа.

    Эдгээр хувилбарын онцлог нь юу байгааг тандаж байна. BF7 хувилбараар өвчилсөн иргэн нь БНХАУ-ын иргэн, 72 настай эрэгтэй. ОХУ-д ажиллаж байгаад манайхаар дамжиж явахдаа өвдсөн, биеийн байдал нь хэвийн байна.  BQ1.2 таван хүн нь манай улсын иргэн. Эдгээр нь аравдугаар сарын 18-19-нд шинжилгээ өгсөн. Халуурч, хоолой өвдөж, сэрвэгнэсэн гэсэн эмнэлзүйн шинжтэй байна. шинэ хувилбар нь BF7 хувилбар нь БНХАУ-ын ӨМӨЗО-д анх бүртгэгдсэн дэлхий 80 орчим улсад илэрсэн хувилбар байна" гэлээ. 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img