Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг цагдан хорих хугацааг дахин 30 хоногоор сунгасан байна.
Түүнийг 30 хоногоор цагдан хорих саналыг прокурор гаргасныг шүүх хүлээн авчээ.
Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл аваад зээлээ төлөөгүй гэх асуудлаар саатуулагдаад байсан Ж.Батзандан болон түүний туслах Г.Аюулгүй нарыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалт, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 14.13 дугаар зүйлийн 1, 8, 9, 10 дахь хэсэгт тус тус зааснаар нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлээд байсан билээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0