Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөлөлд өртсөн 1500 иргэнд 30 сая төгрөг олгоно
Хуваалцах:
img

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хилийн зааг дотор амьдарч буй, тус төслийн нөлөөлөлд өртсөн орон нутгийн иргэн тус бүрд нэг удаа 30 сая төгрөгийн нөхөх олговор олгох хуулийн төслийг өргөн барих талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд өнөөдөр УИХ-д Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хилийн зааг дотор амьдарч буй, тус төслийн нөлөөлөлд өртсөн 300 гаруй өрхийн 1500 иргэнд нэг удаа 30 сая төгрөгийн нөхөх олговор хуулийн төслийг өргөн барьж байна. Баруун бүсийг хямд эрчим хүчээр хангах уг төслийг цааш явуулах нь Монгол Улсын үндэсний эрх ашигт онцгой нөлөөтэй.

Сүүлийн 1 жил гаруйн хугацаанд нөлөөллийн бүсэд байгаа иргэдтэй холбоотой олон асуудал олны анхааралд байлаа. Бид  Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг урагшлуулах ёстой. Гэхдээ нөлөөллийн бүсэд байгаа ард иргэдийн Үндсэн хуульд заасан баталгаатай эрхийг нь хангаж өгөх нь чухал. Тиймээс энэхүү төслийг санаачилсан.  Иргэн бүрт олгох 30 сая төгрөгийг улсын төсвийн хөрөнгөөр шийдэх боломжгүй.

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын санхүүжилтэд зориулсан 288 сая ам.доллараас 261 сая ам.долларыг УЦС-ыг барих тендерт Хятадын компани шалгарсан. Үүний үлдэгдэл болох 17 сая ам.долларыг нөлөөллийн бүсэд байгаа иргэдэд зарцуулах нь зөв.

Ингэснээр нөлөөллийн бүсэд байгаа 1500 иргэний эрхийг Монголын төр хангаж байна гэсэн үг. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд дээрх хуулийн төсөл чухал үр нөлөөтэй.  270 өрхийн 1250 өрх байна гээд албаныхан яриад байсан. Гэвч Ховд аймагт нөлөөллийн бүсэд байгаа 300 гаруй иргэдийг орхигдуулсан байсан. 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img