Валютын урсгал нэмэгдэв
Хуваалцах:
img

Монгол Улсын валютын дундаж урсгал сүүлийн сард нэмэгджээ. Энэ нь төрийн өмчит компаниуд дээр тодорхой ажлууд хийсний үр дүн аж. Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой" өмнөх саруудад дунджаар 65 сая ам.доллар оруулдаг байсан бол өнгөрсөн сард 70.5 сая ам.долларт хүрсэн байна. "Эрдэнэт үйлдвэр" 81 сая ам.доллар оруулж байсан бол сүүлийн сард 104 сая ам.доллар оруулжээ.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт “Энэ оны аравдугаар сарын албан мэдээллээр Монгол Улсын гадаад валютын нөөц 2.8 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн. Валютын нөөц 3.3 сарын импортын хэрэгцээг хангах түвшинд байна. Валютын зах, арилжааны банк, Монголбанкны хоорондох ханшийн зөрүү 150-200 төгрөгт хүрсэн.

Валютын нөөц 2.5 тэрбум ам.доллар байсан үеийг бодвол өнөөдөр ханшийн зөрүү 20-30 төгрөг, арилжааны банкнаас өдөрт олгодог валютын дүн нэг сая төгрөг байсан бол 10 сая төгрөг болсон зэргээр үр дүн сайжирч байна. Хэдийгээр макро нөхцөл сайжирч байгаа ч нөөцөө хамгаалах, бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэх шаардлагатай” гэсэн юм.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img