Агаарын чанарын индекс Баянхошуунд 332 буюу их бохирдолтой байна
Хуваалцах:
img

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг 19 цэгээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өдрийн 12:00-13:00 цагийн байдлаар ихэнх байршилд агаар хэвийн, бага бохирдолтой буюу чанарын индекс 10-200 байна. 

Харин 13:00 цагийн байдлаар Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошуу орчим агаар их бохирдолтой буюу агаарын чанарын индекс 332 байна.

Богд хааны ордон музей, Орхон хот, Баян-Өндөр дүүрэг, Эрдэнэт сан орчим агаар цэвэр үзүүлэлттэй гарчээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img