“Ковид-19”-ийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэл өглөө.
Б.Бямбадорж “Улирлын томуу, ковидын дэгдэлт зэрэгцэж байна. Улирлын томуугийн идэвхжил 14 хоногийн өмнөөс ихсэж, орны ачаалал нэмэгдсэн. Өнөөдөр ч энэ идэвхжил хэвээр байна. Өнгөрсөн долоо хоногт ковидын халдвар авсан иргэдийн тоо өдөрт хамгийн ихдээ 306 хүн бүртгэгдсэн. Ковидын халдвар нэмэгдэх хандлагатай байна. Омикроны шинэ хоёр хувилбар бүртгэгдсэн. Вакцинжуулалтын идэвх сул байна. Улирлын томуугийн вакциныг эрсдэлтэй бүлгийн хүмүүст ӨЭМТ болон гэрээр нь хийж байгаа. Мөн дотор орчинд амны хаалт зүүж хэвших шаардлагатай байна” гэж хэллээ.
Мөн Нийслэлийн засаг даргын орлогч дүүргийн удирдлагуудыг харьяа эмнэлгүүдээр орж, нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай арга хэмжээ авахыг үүрэг болголоо.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0