"Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр Н.Цэрэнбатыг томиллоо
Хуваалцах:

"Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд Засгийн газрыг төлөөлөн суух гишүүдийн сонгон шалгаруулалтыг 2020 онд анх зарласан. Сонгон шалгаруулалтаар томилогдсон хоёр хүний нэг нь З.Ган-Очир юм. З.Ган-Очирыг өнгөрсөн аравдугаар сард өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн байна.
Түүний оронд “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат ТУЗ-ийн гишүүнээр томилсон байна. Н.Цэрэнбат нь УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан бөгөөд "Эрдэнэс Оюутолгой" компанийн захирлаар 2021 онд томилогдсон билээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0