Жендэрийн эрх тэгш байдлын баримт бичгийн талаар сургалтад хамрагдлаа

Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/” баримт бичгийн талаар Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын албан хаагчдад мэдээлэл өгөх үйл ажиллагааг өнөөдөр /2022.11.15/ зохион байгууллаа.
Тус стратеги төлөвлөгөөний зорилт, арга хэмжээний 60 орчим хувийг салбарын яамд хамтран хариуцаж байгаа юм. Үүнээс “Эдийн засгийн хүрээнд тэгш боломж, тэгш оролцоог дэмжинэ” зорилт болон 2 дугаар зорилтын 3 арга хэмжээг Зам, тээврийн хөгжлийн яам дангаар болон бусад байгууллагатай хамтран хариуцаж байна. Тиймээс ирэх арван жилд салбарын манлайлал, хүчин чармайлтын дүнд амьдралын чанарт эерэг өөрчлөлт, ахиц дэвшил гарна гэдэгт итгэж байгаа талаараа Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны ахлах мэргэжилтэн О.Буянаа мэдээлэл өгөх арга хэмжээний үеэр онцлон дурдав.
Эх сурвалж: ЗТХЯ
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0