Улсын арслан Б.Орхонбаяр сумынхаа эмнэлэгт шүдний иж бүрэн аппарат хандивлажээ
Хуваалцах:
Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын харьяат бөх Б.Орхонбаяр нь 24 насандаа Түүхт ойн жилтэй төрийн наадамд Улсын даян аваргаар ес давж, Улсын арслан цол хүртсэн юм. Тэрбээр төрөлх сумынхаа эмнэлэгт 23 сая төгрөгийн үнэ бүхий шүдний иж бүрэн аппаратыг хандивлажээ. Хөдөө орон нутагт шүдний эмнэлгийн хүрэлцээ хангамж дутмаг, ахмад настан, бага насны хүүхдүүдийн дунд амны хөндийн өвчлөл өндөр гардаг тул энэхүү тоног төхөөрөмж нь тус өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг эмнэлгийн удирдлагууд онцолж байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0