"Чингис хаан" одонгоор Монголч эрдэмтэн Жак Уэтерфордыг шагнана
Хуваалцах:
img

Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тохиодог. Энэ өдөр энэ жил арваннэгдүгээр сарын 24 буюу пүрэв гарагт тохионо. 

Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" одон гардуулдаг уламжлалтай. Өнөө жил 15 дахь удаагийн "Чингис хаан" одонг гардуулах юм.  Тэгвэл энэ удаагийн "Чингис хаан" одонг АНУ-ын Макалейстрийн Коллежийн профессор, “Нью-Йорк Таймс”-ын өндөр борлуулалттай номын зохиолч, монголч эрдэмтэн Жак Уэтерфордод гардуулахаар болжээ. 

Жак Уэтерфорд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” (Genghis Khan and the Making of the Modern World), “Монголын иx хатдын нууц товчоо” (The Secret History of the Mongol Queens), "Чингис хаан: Эрхэм дээд үнэний эрэлд", "Хубилай хаан: Монголын усан замын цэрэг" зэрэг Монголын тухай дөрвөн ном хэвлүүлж дэлхий дахинд түгээсэн эрдэмтэн юм.  Жак Уэтерфордын  “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” ном нл гэхэд 20 гаруй улсын хэлээр орчуулагдан, хэвлэгдсэн байдаг.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img