Нойр булчирхай шилжүүлэн суулгах хагалгааг монголдоо хийнэ
Хуваалцах:
img

2023 онд Монгол Улс анх удаа нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээг хийнэ.

Тодруулбал, улсын нэгдүгээр эмнэлгийн баг БНСУ-ын хамгийн том эмнэлэг болох Сөүл хотын Асан эмнэлгийн Ерөнхийлөгч, профессор Сүн Ил Пак, элэг шилжүүлэн суулгах, нойр булчирхайн мэс заслын тасгийн дарга профессор Деок-Бог Мүн болон удирдлагын бусад гишүүдтэй уулзаж, хамтран ажиллахаар болсон байна.

Түүнчлэн элэгний багийн ахисан шатны сургалтыг эхлүүлэх, хавдрын тусламж үйлчилгээг тус эмнэлэгт өргөжүүлэхээр ярилцжээ.

УКТЭ 2011 оноос эхлэн Асан эмнэлэгтэй хамтран ажиллаж, 180 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийгээд байгаа билээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img