Бригадын генерал С.Ганбямба: ЭР ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨСӨН ЭХ ОРНЫ ХӨВГҮҮДДЭЭ БАЯР ХҮРГЭЕ!
Хуваалцах:
img

Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт, маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд 2022 онд хугацаат цэргийн албанд шинээр татагдсан ирсэн дайчдын Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, дэлхий дахинаа Бүгд Найрамдах Улсаа тунхагласан зарласан 98 жилийн ойн түүхт өдөр амжилттай явагдлаа.

Ёслолын арга хэмжээнд ЗХЖШ-ын дарга, бригадын генерал С.Ганбямба хүрэлцэн ирж оролцож, шинэ дайчдад албаа нэр төртэй хаахыг захисан нь үйл ажиллагааны онцлог нь байлаа.

May be an image of 12 people, people standing and outdoors

ЗХЖШ-ын даргыг дагалдаж Зэвсэгт хүчний Кибер, аюулгүй байдлын цэргийн командлагч, бригадын генерал Д.Баасандамба, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, хурандаа Д.Дугаррагчаа, Төв аймгийн ЗДТГ-ын дарга М.Отгонбат, Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Төмөрчөдөр болон нэгтгэлээс тэтгэвэр, чөлөөнд гарсан ахмад дайчдын төлөөлөл, шинэ дайчдын ар гэрийнхэн тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцсон юм.

Нэгтгэлийн захирагч, хурандаа Ж.Мөнхбаяр баяр хүргэж хэлсэн үгэндээ “Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна, иргэн бүр цэргийн алба хаана гэж Үндсэн хуульд заасан билээ. Энэ эрхэм үүргийнхээ дагуу 2022 онд хугацаат цэргийн албанд татагдан ирсэн цэрэг дайчид та бүхнээрээ бахархаж буйгаараа хайртай гэр бүлийнхний өмнө онцгойлон дурдъя. Бид нэг жилийн дараа өөртөө итгэлтэй, албандаа зүтгэлтэй шударга, эх орноо хайрлах үзэлтэй бие хүн, өрхийн тэргүүнийг хүмүүжүүлж, аав ээж, ах дүү та бүхэндээ хүлээлгэж өгнө гэдэгтээ итгэлтэй байна” хэмээгээд эгнээнээсээ 10 баатар төрүүлсэн алдар түүхт нэгтгэлийнхээ тухай товч танилцуулга хүргэсэн юм.

Үүний дараа ЗХЖШ-ын дарга, бригадын генерал С.Ганбямба “Эрхэм дайчдынхаа эх орныхоо хөвгүүн болсон баяртай сайхан мөчийг хамтдаа хуваалцаж байгаадаа баяртай байна. Эр цэргийн тангараг өргөсөн цэргийн зүрхэнд эх орон бүтнээрээ багтдаг гэдэг сайхан үг бий. Эх орныхоо өмнө өөрийгөө ямар үүрэгтэй гэдгээ ухамсарлаж, ажил, амьдрал дээрээ цэргийн албаар бахархаж явна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Хүүгээ цог жавхлантай хангай шиг сайхан цэрэг болсныг харж зогсох дайчдынхаа ар гэрийнхэнд талархаж буйгаа илэрхийлье” гээд дайчдыг өргөсөн тангарагтаа үнэнч байж, сурлага сахилгаараа хамт олноо хошуучлан, албаа үлгэр жишээ хаахыг захилаа.

Тангараг өргөсөн дайчдыг төлөөлж байлдагч Г.Төгөлдөр, ар гэрийнхнийг төлөөлж байлдагч Д.Хүслэнгийн аав Б.Дэлгэрмөнх үг хэлэв.

Тангараг өргөх ёслолыг үргэлжлүүлэн дайчдын жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолт, урлагийн тоглолт, хүчит 32 бөхийн барилдаан болохын зэрэгцээ зэвсэг техникийн үзэсгэлэн дэлгэгдэж, цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад амжилт үзүүлсэн дайчдыг “Онц буудагч”, “Онц сурлагатан”, “Тамирчин дайчин” тэмдэг, Төв аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшуулсан юм.

Арга хэмжээний дараа ЗХЖШ-ын дарга, бригадын генерал С.Ганбямба нэгтгэлд ажиллалаа.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img