“Ub cab”-ийн жолооч нар автобусны буудал дээр зогсож буй хүүхэд, настай иргэдэд үнэгүй үйлчилнэ
Хуваалцах:

2 жил
Огцом хүйтэрч байгаа энэ цаг үед UBCab-ын жолооч нар автобусны буудал дээр зогсож буй хүүхэд, настай иргэдэд үнэгүй үйлчилж эхэлсэн талаар мэдээлжээ.
Тодруулбал, өглөө ажилдаа явах, орой харих замдаа ҮНЭГҮЙ UBCAB-тай таарвал, чиглэлийнхээ дагуу үнэгүй хүргүүлэх боломжтой бөгөөд жолооч нар сайн дурын үндсэн дээр нэгдэж энэхүү үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Өнөөдөр өглөө гэхэд 200 гаруй хүнийг үнэ төлбөргүй зорьсон газарт нь амжилттай хүргэсэн байна. Энэхүү үйл ажиллагаагаа хүйтний эрч сулартал үргэлжлүүлэх зорилготой байгаа аж.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0