Өнөөдөр Дэлхийн ДОХ-той тэмцэх өдөр тохиож байна
Хуваалцах:
img

Хүний дархлал хомсдолын вирусээр /ХДХВ/ хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээж, улмаар үхэлд хүргэдэг энэ өвчний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын гишүүн улс орнууд 1988 оноос эхлэн “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг. Дэлхий даяар жилд 65-70 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, үүний 20 хувь нь нас бардаг байна. Монгол Улсад ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэн.

  ХДХВ-ийн халдвар дархлалын тогтолцоог гэмтээсний улмаас хүний бие аливаа өвчнийг эсэргүүцэх чадваргүй болдог. Улмаар амь насанд аюул учруулахуйц халдвар, хорт хавдраар өвчилж, мэдрэлийн тогтолцооны гүнзгий хямралд орохыг Дархлалын олдмол хомсдол /ДОХ/ өвчин гэдэг. Нэгэнт ХДХВ-ийн халдвар авсан хүн насан туршдаа халдвар тээгч болж бусдад халдвар тараах боломжтой байдаг. Энэ өвчний анхны тохиолдлыг 1970-аад оны сүүлчээр Швед, Америк, Танзани болон Хаити улсын нутаг дэвсгэрт илрүүлжээ.

ДОХ ямар замаар дамжих вэ?

  • Хамгаалалтгүй бэлгийн хавьтал (үрийн шингэн, үтрээний шүүрэл)
  • Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэх
  • Халдвартай эхээс хүүхдэд төрөхөөс өмнө, төрөх үед, төрсний дараа хөхний сүүгээр дамжиж болно.

Xэрxэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Бэлгийн харилцаанд орохдоо хамгаалалт хэрэглэх
  • Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн хийлгэхгүй байх
  • Зүү тариур, мэс заслын хэрэгсэл, хурц иртэй багаж хэрэгслийг дамжуулан xэрэглэхгүй байх
  • Халдвартай эхээс урагт болон хөхний сүүгээр хүүхдэд тусах эрсдэлтэйг анхаарахыг зөвлөдөг.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img