УИХ-ын гишүүн Т.Доржханд АН-ынхантай нэгдэж нүүрсний хулгайчидтай тэмцэхээ мэдэгдлээ. Тэд нэгдэж, нүүрсний хулгайн асуудлаар УИХ-ын нийтийн сонсгол зохион байгуулах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлэв.
Тэрээр "Нүүрсний хулгай бол нам дамжсан хулгай байна. Тиймээс энэ асуудалд нэгдэж байгаад УИХ дээр шахаж ажиллана. Нэр бүхий УИХ-ын есөн гишүүн нээлттэй сонсгол хийх шаардлагад гарын үсгээ зурснаар хуулийн хувьд хүчин төгөлдөр боллоо. Үүнийг УИХ-ын даргад хүргүүлнэ. Ингэснээр нүүрсний хулгайтай холбоотой бүх асуудлыг нээлттэй сонсоно, бид тодорхой асуудлыг тусгасан. Гадаа залуус жагсаж байна. Гэтэл нүүрсчид нь өөрсдөө өшөө авах, жагсаал далимдуулан тарамдуулах гэж байна. Тиймээс хуулийн дагуу явцгаая" гэлээ.
Дараах гишүүд шаардлагад гарын үсэг зуржээ.
-УИХ-ын гишүүн Т.Доржханд
-УИХ-ын гишүүн Ш.Адьшаа
-УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
-УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
-УИХ-ын гишүүн Б.Бейсен
-УИХ-ын гишүүн Н.Ганибал
-УИХ-ын гишүүн С.Одонтуяа
-УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0