А.И.Цэдэнбал-Филатоваг цагаатгажээ
Хуваалцах:
img

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх  Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нэхэмжлэлтэй, А.И.Цэдэнбал-Филатоваг хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулах тухай иргэний хэргийг  хянан хэлэлцжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 4 үндэслэл зааж А.И.Цэдэнбал-Филатоваг хэлмэгдсэнд тооцож цагаатгуулахаар шаардсан. Үүнээс шүүх гурван үндэслэлийг баримтаар тогтоогдоогүй, хамаарахгүй гэж үзсэн. Харин түүнд олгосон цол, одон медалийг хүчингүй болгохдоо үндэслэл болгосон үйл баримт нийцээгүй гэж үзэн шүүх энэ үндэслэлээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т зааснаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 98 дугаар зарлигийг хүчингүй болгож, Анастасия Ивановна Цэдэнбал Филатоваг цагаатгаж шийдвэрлэсэн байна. 

 

img
Хуваалцах:
Төстэй мэдээ
img
img