ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Нууц есөн гэрээг АТГ-аар шалгуулна
Хуваалцах:
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компанид хамаарах нууцын зэрэглэлд байсан есөн гэрээг ил болгох тогтоолын төслийг баталсан байна.
Есөн гэрээг нууцын зэрэглэлээс гаргаснаар Авлигатай тэмцэх газарт өгч, шалгуулах, УИХ дээр байгуулагдсан нүүрсний хэргийг шалгах үүрэг бүхий түр хороонд мөн өгөх юм байна.
Мөн Засгийн газраас орон нутгийн өмчит Тавантолгой компанид Бүрэн эрхт төлөөлөгч томилсон байна. Хилээр хоосон гарсан гэж мэдүүлээд нүүрс тээвэр хийсэн байж болзошгүй маш олон зөрчлийг шийдвэрлэх зорилгоор Хуул зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилжээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0