Өнөөдөр НӨАТ-ын сугалааны 30 саяын азтан тодорно
Хуваалцах:
img

НӨАТ-ын урамшууллын арваннэгдүгээр сарын сугалааны тохирлыг өнөөдөр /2022.12.14/ Лхагва гарагт 13:00 цагаас Боловсрол суваг телевиз болон Ebarimt аппликэйшнээр шууд дамжуулна. Тус тохиролд 2022 оны арваннэгдүгээр сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг арванхоёрдугаар сарын 11-ний 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн бол сугалаандаа хамрагдах юм.

НӨАТ-ын сугалааны тохиролд:

  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
  • 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авахаар шинэчилсэн билээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img