Ц.Анандбазар: Би ард түмэнтэйгээ хамт нүүрсний хулгайчидтай тэмцэнэ
Хуваалцах:
img

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон МАН-ын таван гишүүн АТГ-ын гадна мэдээлэл хийж байна.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Өнөөдөр сайн юм болж байна. Яагаад гэвэл нүүрсний хулгай удаан үргэлжилнэ. Монголын ард түмэн ядуу амьдарч байхад ийм том хулгай байж болохгүй. Бид ард түмэнтэйгээ нэгдэж нүүрсний хулгайчидтай тэмцэнэ. Нүүрсний хулгайн мөнгөөр ипотекийн зээлийг төлүүлэх хуулийн төсөл өргөн барина. Бид нүүрстэй холбогдох ямар ч гарц байхгүй. Би долдугаар ангиасаа хойш нүүрс гэж мэдэхгүй байсаар ирсэн. Би бурхны шашинтай хүн. Хулгайг үнэндээ үзэн яддаг. Ийм учраас энэ гүтгэлийг няцааж, ард түмэнтэйгээ нийлнэ. Ард түмэн ядуу байна гэдгийг бүлэг дээр удаа дараа хэлж байсан. Гэтэл намайг Сүнээ гэх мэтчилэн хүмүүстэй холбож байсан. Энэ бол цаанаас захиалгатай гүтгэлэг. Унтаж байгаа баавгайг сэрээсэн тэр хулгайч нар өөрсдөө унтах цаг ирнэ. Орос ардын үг байдаг. Унтаж байгаа баавгайг сэрээх нь үүрдээ эвдүүлэх аюултай гэж. Нүүрсний хулгайтай тэмцэх ажлын хэсэг байгуулагдсан цагаас л энэ гүтгэлэг гарч эхэлсэн. Улсын Их Хурлын ажлын хэсгээс үр дүн гарч байж хулгайч нар илэрнэ. Та бүхэн мөнгө төгрөгөнд битгий худалдагдаарай гэж сэтгүүлчиддээ хэлмээр байна. Бид холбогдох ямар ч сэжүүр байхгүй. Булганы ард түмний итгэл хүлээлгэсэн хүн болгоныг унагааж байна. Би нүүрстэй холбоотой нэг ч компанид хувьцаа эзэмшдэггүй. Уул уурхайн бизнесээс хол байдаг хүн гэлээ. 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img